Би ойрын хэдэн өдөр чухамхүү үхэл
гэж юу билээ? гэж баахан бодлоо. Үхэл гэж ер нь хэнд ч хэрэггүй, араасаа
баахан хар бараан, айдас хүйдэс дагуулдаг зүйлийг бурхан багш энэ
орчлон дээр чухамхүү яах гэж бий болгосон юм бол оо? Хүн бүр үхэлд
дургүй, үхлээс айдаг, үхэхгүйн тулд ямар ч нүглийг үйлдэхэд бэлэн
байдаг. Бас хэдэн мянган жилийн туршид мөнхийн ус гэгчийг эрж, хайж,
бүтээх гэж оролдсоор ирсэн нь нууц биш. Гэхдээ л ертөнцөд ямар нэгэн
амьд бодгаль бий болсон л бол мөхөж үгүй болох нь үнэн. Энэ бол абсолют
буюу үнэмлэхүй үнэн. Тэр ч байтугай бидний оршин амьдарч буй эх дэлхий
маань хүртэл мөнх биш гэдэг нь тодорхой болчхоод л байна шүү дээ. Гол
буруутан нь хүн. Өөр юу ч биш. Зөвхөн хүн л өөрсдийнхөө оршин амьдарч
буй орчин, орон зайгаа үгүй хийх чадвартай. Өөрсдийгөө хамгийн ухаантай
нь гэх боловч энэ ертөнц дээр оршин буй амьд бодгалиудын дотроос хамгийн
харгис хэрцгий, тэнэгийг нь нэрлээдэх гэж бурхан надад тушаавал би
өчүүхэн төдий ч эргэлзэхгүйгээр хүн гэж хэлнэ.
Үргэлжлэл