Ц.Шинэбаяр гишүүн МАХН-даа хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр гишүүн МАХН-даа хэвээрээ

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр намын ХХYI их хурлаар МАХН-ыг МАН болгохыг эсэргүүцсэн зургаан төлөөлөгчийн нэг болсон юм.  Тэрбээр энэ байр суурь дээрээ хатуу үлджээ. Телевизэд өгсөн ярилцлагадаа Ц.Шинэбаяр гишүүн “Би МАХН-д анх элссэн. УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүн. Би үзэл баримтлалаасаа няцахгүй. Өөрийгөө МАХН-ын гишүүн гэж тооцож байгаа. МАН гэдэг нэрийг зөвхөн цөөн тооны эрдэмтэн судлаач дунд  ярьж гаргаж ирсэн. Намын нийт массаар тийм ч сайн хэлэлцүүлээгүй. Тиймээс надтай адилхан МАХН-даа үлдэх гишүүн энэ 150 мянган хүн дотор олон бий” гэлээ. Ингэж УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН-даа хэвээрээ үлдлээ. Түүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүнээр байлгах эсэх нь харин эргэлзээтэй үлдэв.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж