Д.Баярын хэргийг шалгах үүрэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Д.Баярын хэргийг шалгах үүрэг өгчээ

Д.Энхбат агсны дүү Д.Баяраа аравдугаар сарын 25-ний шөнө халдлагад өртсөн талаар өчигдөр  сэтгүүлчдэд хандсан юм. Харин түүнд холбогдох халдлагын хэргийг  даруй шалгах тухай Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгсөн байна.  Тэрбээр өчигдөр  “Тухайн өдөр талийгаач ахын надад үлдээсэн баримт бичгийг  АНУ болон Германы элчин сайдын яаманд хүргэж өгч, ирэх сард болох Б.Хурцын шүүх хуралд оролцох байсан. Гэвч миний төлөвлөгөөг хэн нэгэн мэдсэн бололтой. Одоогоор миний биеийн байдал тааруу байна” гэсэн мэдээллийг өгсөн билээ. Харин цагдаагийн байгууллагад халдлагад өртсөн талаараа мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Одоогоор тэрбээр  химийн хордлогын хам шинж гэсэн оноштойгоор нарийн мэргэжлийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж буй гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж