Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, томоохон голуудын сав газраар 4-9 хэмийн хүйтэн, Алтайн өвөр говь болон Говийн бүс нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэмийн дулаан байна. Улаабаатар хотод солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 0-2 хэмийн дулаан байна.
Маргаашаас нутгийн зүүн хагаст, 11, 13-нд зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, томоохон голуудын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэмийн хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэмийн хүйтэн байна
П.Наран