Х.Цагаанбаатар “Дэлхийн цом”-д жин өгсч барилдана | News.MN

Х.Цагаанбаатар “Дэлхийн цом”-д жин өгсч барилдана

Хуучирсан мэдээ: 2010.02.25-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар “Дэлхийн цом”-д жин өгсч барилдана

Европын орнуудад болж буй “Дэлхийн цом”-ын цуврал болон Олон улсын жүдо бөхийн холбооны А зэрэглэлийн гранпри тэмцээнд оролцохоор нэгдүгээр сарын сүүлээр эх орноосоо мордсон Монголын жүдочид ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27-28-нд Чехийн Прага /эрэгтэй/, Польшийн Варшав /эмэгтэй/ хотуудад болох “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөнө.

Шигшээ багийн бүрэлдэхүүнд эрчүүдээс Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр /-100/, жүдо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар /73 кг/, ОУХМ Д.Нямхүү /90 кг/, долоо хоногийн өмнө болсон жүдо бөхийн гранпри тэмцээний аварга болсон С.Ням-Очир /73 кг/, "World Masters-2010" тэмцээний анхны аварга С.Мияарагчаа /66 кг/, Залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг /60 кг/, Ази тивийн аварга Г.Болдбаатар /60 кг/, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Б.Тэмүүлэн /-100 кг/, О.Ууганбаатар /81 кг/ нар багтаж байгаа бол Варшавт болох эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д шигшээ багийн тамирчин П.Лхамдэгд, М.Уранцэцэг нар өрсөлдөнө.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн аварга Х.Цагаанбаатар жин өгсч, 73 кг-д барилдахаар болсон байна. Х.Цагаанбаатарын хувьд Европт болсон Их дуулга /2 сарын 06-07/, Дэлхийн цом /2 сарын 13-14/, ОУ-ын Гранпри /2 сарын 20-21/ гэсэн хугацааны хувьд долоо хоногийн зайтай болсон гурван тэмцээнд оролцохдоо хоёрдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Австрийн Вена хотноо болсон “Дэлхийн цом”-д жин өгсч, 73 кг-д барилдан, тавдугаар байрт шалгарсан билээ. Түүний хувьд 66 кг-д барилдахын тулд зургаан кг жин хасч байгаа тул  тамирчны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд дөрвөн тэмцээний хоёрт нь 66, хоёрт нь 73 кг-д барилдуулахаар дасгалжуулагч нь шийдсэн юм. Тиймээс долоо хоногийн өмнө болсон Олон улсын гранпри тэмцээний 66 кг-д өрсөлдөж, алтан медаль хүртсэн Х.Цагаанбаатар гавьяат ирэх амралтын өдрүүдэд болох “Дэлхийн цом”-д жин өгсч, 73 кг-д барилдахаар болжээ. Манай бусад тамирчдын хувьд өмнөх барилдаж байсан жиндээ зодоглох ба ОУХМ Д.Нямхүү аль жинд өрсөлдөх нь одоогоор тодорхойгүй байна. Буурал Европыг “дайлаар мордсон” жүдочид оролцсон гурван тэмцээнээсээ гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, нийт долоон медаль хүртээд байгаа билээ.


“Их дуулга”

Франц-Парис

2 сарын 06-07

“Дэлхийн цом”

Австри-Вена

2 сарын 13-14

“Гранпри”

Герман-Дюссельдорф

2 сарын 20-21

Х.Цагаанбаатар

Хүрэл /66 кг/

Алт /66 кг/

С.Мияарагчаа

Мөнгө /66 кг/

Мөнгө /66 кг/

Д.Төмөрхүлэг

Алт /60 кг/

Хүрэл /60 кг/

С.Ням-Очир

Алт /73 кг/

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж