Дунд суудлын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Дунд суудлын хуралдаан болно

Энэ асуултад энэ сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн Цэц хариу өгөх гэж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсгийн “Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал санал хураалт явуулсан өдрөөс хойш тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээллийг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цЦцэд ирүүлжээ. Энэ мэдээллийн дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Уг маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хийхээр товложээ.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж