
Бяцхан зулзгыг зоопаркад авчирч, эрчимтэй эмчилж байгаа бөгөөд түүнийг Фродо хэмээн нэрлэжээ. Уг амьтан суманд өртсөний улмаас гавал нь цууралттай, бүх биеэрээ суманд сийчүүлсэн байжээ. Куингслендийн цагдаа нар бяцхан коалаг буудсан гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа ажээ.
Коалаг эмчилж байгаа малын эмч нар хүмүүс араатан амьтанд ийм харгис хэрцгийгээр халдсаныг хараад үнэхээрийн балмагдаж айсан гэж ярьсан бөгөөд зулзгына амийг аврахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж байгаагаа мэдээлсэн байна.
Коалагийн биенээс гурван сумыг гарган авсан боловч дахиад 12 сум үлдээд байгаа аж. Зулзгын судсаар дамжуулан антибиотикаар эмчилж, цусыг нь сэлбэж байгаа юм байна. Хүндрэл гарахгүй бол амийг нь аварч болно гэж эмч нар ярьжээ.
Коалаг 1930-аад оны үеэс тусгай хамгаалалтад авсан боловч түүний үнэт арьснаас болж, хулгайн анчид агнах нь их тул тоо толгой нь цөөрсөөр ирсэн байна.
Коалаг буудсан гэмт этгээдийн тухай мэдээлэл өгсөн хүнд тусгай шагнал өгөхөөр мэдэгдсэн бөгөөд гэмт этгээд баригдах тохиолдолд түүнийг 250000 доллараар торгох буюу 2 жил хүртэл гянданд хорьж шийтгэх ял хүлээж байгаа аж.
Эх сурвалж: Yahoo Noticias
Бэлтгэсэн Д.Пунцаг