Бидний хойч ирээдүй – Хүүхдийн төлөө нэгдэцгээе

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Бидний хойч ирээдүй – Хүүхдийн төлөө нэгдэцгээе

“Цэвэр агаар, цэмцгэр хот, хүүхдийн төлөө” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг онлайн худалдааны вэбсайт бол www.tedy.mn билээ.
Хүний амьдралын хамгийн аз жаргалтай, дурсгалтай, сонирхолтой мөч хүүхэд нас байдаг. Улс орны ирээдүйн хөгжил, чиг хандлагыг тухайн үеийн хүүхэд залуусын мэдлэг боловсрол, төлөвшил илэрхийлдэг гэж ойлгож болно. Энэ ч утгаар www.tedy.mn вэбсайт Монголын ирээдүйн эзэд болох хүүхдүүдийн төлөө тодорхой үйл хэрэг бүтээхийг эрмэлзэн ажилласаар иржээ.
Монголд анх удаа интернэт  дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж буй  интернэт худалдаа үйлчилгээний туршлагатай хамт олон маань дуудлага худалдаанаасаа олсон орлогоороо хүнд хөдөлмөр эрхлэн ар гэртээ тусалдаг нэгэн хүүхдэд урам зориг, эрч хүч хайрласан юм байна. Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүйг та www.tedy.mn вэбсайтаас аваарай.
Энэ удаад ч мөн тэд 2 сарын турш Мобикомын үнэ цэнэтэй азын дугаарыг онлайн дуудлага худалдаагаар худалдаж олсон ашгаараа ирээдүйн төлөөлөл болсон хүүхдүүдэд хандсан сайн үйлсийн аянг өөрсдийн гар бие оролцон хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.  Дуудлага худалдаа нь 2010.11.30 дуустал явагдах бөгөөд та энэхүү аянд нэгдэхийг хүсвэл http://tedy.mn/auction.php дараарай.
Монголчууд интернэтийг хэрэглэж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бидний интернэтийн талаарх ойлголт, мэдлэг, интернэтийг хэрэглэх түвшинд асар их өөрчлөлт гарсныг хүн бүхэн мэднэ.  Мөн интернэтээр дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авах, борлуулах чиглэлийн бизнес ч манайд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд энэ салбарын анхдагч бөгөөд тэргүүлэгч нь www.tedy.mn вэбсайт юм.
Та тус вэбсайтыг ашиглан доорх бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах боломжтой гэдгийг мөн дурдах нь зүйтэй байх.
Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч ярианы төлбөрөө төлөх
Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бүх төрлийн нэгж худалдаж авах
Олон улсын ярианы глобус карт,
Оригиналь нокиа гар утас,
Мөн Теди төвд худалдаалагддаг бараа бүтээгдэхүүнийг интернэтээр авах боломжтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж