Сьюзан Бойлын цомог худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Сьюзан Бойлын цомог худалдаанд гарлаа

“Авьяаслаг британичууд” шоуны од, дуучин Сьюзан Бойлын хоёр дахь цомог болох “The Gift” өчигдөр нээлтээ хийж, шүтэн бишрэгчдийнхээ гарт хүрч эхэллээ. Энэхүү цомгийн дуунуудаа энэ оны долдугаар сараас эхлэн бичүүлж эхэлсэн ба уг цомогт багтсан "Perfect Day" сингл нь өнгөрсөн долоо хоногт сонсогчдийн хүртээл болсон.
Цомогт багтсан дуунууд нь 1960-аад оны үед дуулагдаж байсан дуунууд бөгөөд “Энэ бол яг миний үеийн дуунууд. Эдгээр дуунууд миний миний олон сайхан дурсамж, залуу насыг минь эргэн санагдуулдаг” хэмээн Сьюзан Бойл ярьжээ.
Харин түүний продюссэр Стив Мак “Сьюзан одоо бичлэг хийлгэх студид ажиллах маш их туршлагатай болсон. Анхны цомгоо бичүүлж байхад гарч байсан хүндрэлүүд алга болсон. Мөн дууныхаа бичлэгт орохоосоо өмнө өөрөө дуун дээрээ ажиллаж, зарим хэсгийг өөрийн онцлогийг шингээн өөрчилж дуулахыг санал болгодог болсон. Энэ бол маш том амжилт. Тэр төрөлхийн дуучин. Мөн түүний цомогт зарим нэг жазз дуу багтсан байгаа. Энэ нь түүнийг улам илүү нээх оролдлого гэж болно. Бидний дараагийн цомог та бүхэнд үнэхээр том сюрприз барих болно” гэжээ.
10 дуу багтсан уг цомог 11,99 ам.долларын үнэтэй.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж