Өрөөний түлхүүрийг гар утсаар солив

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Өрөөний түлхүүрийг гар утсаар солив

Стокгольмын зочид буудлаар үйлчлүүлэгчид өрөөний түлхүүрийн орон­д гар утас ашиглах боломжтой болжээ.
Дэлхийд хаалганы цоо­ж хийдгээрээ алдар­тай “Асса Аблои” компа­ни шинэхэн бүтээсэн цоожоо Стокгольм хо­тын “Кларион” зочид буу­дал­д туршилтаар суу­рилуулсан ба зочид бууд­лын ажилтнууд богино долгионы бичил схемийг суулгасан гар утсыг зочдод түр олгох болно.
Дөрвөн сарын хугацаанд тус зочид буудалд удаа дараа ирж үйлчлүүлсэн зочид ирэхийнхээ өмнө утсаараа өрөө­гөө шалгаж, утасныхаа “түл­хүүр”-ийг идэвхжүүлэх боломж­той. Ингэснээр ирээд бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд утсаараа өрөөгөө онгойлгон орох боломж­той гэсэн үг юм.
Удахгүй сүүлийн үеийн гар утаснуудад энэхүү богино дол­гионы бичил схемийн технологийг суурилуулж эхлэх талаар хэлэлцэж байна. Энэхүү схемийг бусад зочид буудал, худалдааны байгууллага, айл өрхүүдэд туршихаас өмнө системийг дахин сайн шалгах хэрэгтэй байна гэж зохион бүтээгч Асса хэлжээ. “Рэдай”пүүсийн цахил­гаан холбоо шин­жээч Гри­жэр Йохан­сан “Энэхүү техно­логи нь гар утасны зах зээлд үнэхээр халуухан тэсрэлт болно. Гэхдээ гар утасны цөөхөн хэдэн загварт л суулгаад байгаа нь зах зээлийг бүрэн хамартал нэлээдгүй хугацаа хэрэгтэй гэдгийг харуулж байна. Энэ бол зөвхөн гар утсанд бичил схем суулгах тухай асуудал биш. Гол нь бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэглэгчдийн тоо хан­галттай бус байна” гэжээ. “Энэхүү технологийн туршилтанд оролцогсод бие­­дээ илүү утас авч явах нь тээртэй байж болох юм. Гэхдээ өөрийн утсанд манай технологийг суулгасан цагт тэдний хувьд үнэт цагаа хэмнэх таатай боломж мөн аюулгүй байдлаа дээшлүүлэх боломжтой болно” гэж Ассагийн багийн ги­шүүн Даниэл Берг хэлжээ. 

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж