Дуучин Ч.Одноо кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Дуучин Ч.Одноо кинонд тоглоно

“Хэцүү анги” олон ангит уран сайхны киноны “Ариун нандин” дууг дуулсан дуучин Ч.Одноо жүжигчин болох гэнэ. Тэрбээр СУИС-ийг урлаг судлаач мэргэжлээр төгссөн ч өөрийн сонирхолоороо дуулж, дуучин болсон. Тэгвэл Ч.Одноо одоо  “SBN” телевизийн бүтээж буй 30 ангит “Сонголт” киноны гол дүрд тоглож байгаа аж. Энэ нь түүний анхны дүр юм. Ч.Одноо хэлэхдээ “Урд нь дандаа киноны дуу дуулж байсан. Харин одоо өөрөө кинонд тоглож байна. Анх удаа кинонд дүр бүтээж байгаа болохоор хүндрэлтэй зүйл гардаг” гэв. Ямартай ч урлаг судлаач мэргэжлээр төгссөн дуучин бүсгүй хэр жүжигчин болохоо энэ киногоороо харуулах гэнэ. 

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж