Гуравдугаар сарын 29 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 29

Гуравдугаар сарын 29-ны баяр
Африкийн Мадагаскар баатруудынхаа дурсгалын өдөр (Memorial Day in Madagascar) буюу Францын колониализмын эсрэг 1947 оны бослогын өдрийг тэмдэглэн тэмцэлд амиа өгсөн баатруудаа дурсдаг ажээ.
Вьетнамын дайны ахмад дайчдын өдрийг АНУ-д тэмдэглэдэг. Вьетнамын дайнаар америкчууд 56-58 мянган хүнээ алдсан гэдэг. Дайны дараа 129 мянган ахмад дайчид сэтгэл санааны дарамт болон бусад өвчин зэргээр амиа алдсан байна. Энэ дайнд Вьетнамын 2-3 сая хүн амиа алдсан гэж үздэг. 1973 оны гуравдугаар сарын 29-нд Америкийн сүүлчийн цэрэг Вьетнамыг орхин гарсан учир ахмад дайчдын өдрийг тэмдэглэж иржээ.

Үйл явдал

1696 он. Английн физикч Исаак Ньютоныг Лондоны зоос гоёлын ордны захирлаар томилон тэр үедээ асар их болох 2000 фунтын жилийн цалинтай болгож байв. Их физикч энэ ажилд маш тууштай хандан богино хугацааны дотор Английн бүх зоосыг шинээр зутгуулжээ. Ньютоны асар их ажил Английн эдийн засгийг аварсан байна. Тэр үед зоосыг эвдлэн сүйтгэх нь газар авснаас эдийн засаг нь сүйрэлд дөхөөд байжээ. 1698 онд Англид очсон Петр хаан их эрдэмтний туршлагыг судлаад  Орост нэвтрүүлэхээр шийдсэн байлаа.
1873 он. Оросын их зохиолч Лев Толстой “Анна Каренина” романаа бичиж эхлэв. Толстойн эхнэр болон том хүү нь хожим дурсахдаа тэр өдрийн өглөө Толстой Пушкины ботийг санамсаргүй нээж хараад “Зочид зусландаа очихоор мордоцгоолоо…” гэсэн дуусаагүй өгүүлбэрийг уншаад “Ингэж л бичих ёстой” хэмээн дуу алдсан гэнэ. Тэр өдрийнхөө орой эхнэртээ өдгөө бүгдэд танил болсон “Обленскийн гэр бүгд хутгалджээ” гэсэн шинэ романыхаа анхны өгүүлбэрийг харуулсан ажээ.
1886 он. Дэлхийн хамгийн алдартай ундаа Кока-Колагийн жор хийгдсэн байна. Эм найруулагчийн мэргэжилтэй бэлтгэл хурандаа Жон Пембертон шартсаны дараа толгойн өвчнөө намжаахаар оролдож байгаад ер бусын хүрэн өнгөтөй сиропыг хийжээ. Кокийн навчнаас гадна сахар, копоин нэмэрлэсэн ундаагаа тэрээр “Жейкобс” эмийн сангаар дамжуулан худалдахаар шийдэн эхний үед есөн аягыг зарж чадсан гэдэг. Хожим түүнд хийтэй ус нэмэх болсон байна. Тэр үеэр “Кока-Кола” гэсэн  нэр өгч ер бусын зургийг Пембертоны найз ба хамтрагч Фрэнк Робинсон зохиосон гэнэ. Хурандааг нас барсны дараа ундааны жорыг Аза Кендлер гэх бизнесмен бэлбэсэн эхнэрээс нь 2300 доллараар худалдан авсан байна. 1893 онд ундааг АНУ-д албан ёсоор бүртгэжээ.
1940 он. Английн банк хуурамчаар үйлдэхээс өндөр хамгаалалтай цаасан дэвсгэртийг анх удаагаа гүйлгээнд гаргав. Тэр цагаас хойш мөнгөн дэвсгэрт хэвлэж байгаа цаасанд нимгэн металл тууз хийх болжээ. Их Британийн эдийн засгийг унагах зорилгоор арлыг хуурамч мөнгөөр дарах Гитлерийн тусгай ажиллагаа эхлэхийн өмнө үүнийг хийсэн байна. Фашистууд Заксенхаузен ба Освенцимийн хоригдлуудыг ажиллуулан хэвлэж байсан мөнгө нь маш өндөр чанартай байлаа. Хамгийн анхны хамгаалалтай дэвсгэрт нь нэг фунт стерлинг ба 10 шиллингийн дэвсгэртүүд байлаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

wert 2010-03-29 127.0.0.1

myyhaa gytal bahdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж