
Токигийн их сургууль нь 1877 онд анх байгуулагдсан бөгөөд одоо 10 факультет, 15 судалгааны төв, Хонго, Комаба, Кашива, Шираганэ, Накано зэрэг таван кампус буюу их сургуулиудын хотхонтой. 2010 оны байдлаар тус сургуульд 30000 орчим япон оюутан, 2555 гаруй гадаад оюутан суралцаж байгаа аж. Токиогийн их сургуулийг зохиолч Р.Акутагава, Нобелийн шагналт М:Кошиба, Японы Ерөнхий сайд асан Я.Накасонэ, Ерөнхий сайд агсан К.Мияазава, Ерөнхий сайд агсан Э.Сато зэрэг Японд төдийгүй дэлхийд нэр хүндтэй алдартнууд төгссөн байдаг. Энэ сургуульд дэлхийд нэр хүндтэй улстөрчдөөс хамгийн сүүлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон 2009 онд, Ирландын Ерөнхийлөгч 2005 онд уригдан лекц уншжээ. Түүнчлэн гадаадын эрдэмтэд, багш нарыг солилцоогоор ажиллуулдаг бөгөөд одоогоор гурван ч монгол эрдэмтэн тус сургуульд багшилж байгаа аж.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Токиогийн их сургуулийн урилгыг хүлээн авч “Дэлхийн дулаарал ба Монгол Улс” сэдвээр лекц уншихаар болсон байна.
Г.Дарь