АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Хурлаар цаг үеийн байдал, мөн энэ сарын 19-нд болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэх асуудлыг ярилцсан байна.

Энэ удаагийн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурал 60 гаруй хувийн ирцтэй хуралдсан бөгөөд гишүүд Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд АН болон МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний биелэлт, “Анхан шатаа сонсоё” аяны үр дүн, намын даргын ҮЗХ-ны хуралд тавих илтгэл, АН-аас 2020 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах асуудлаар санал солилцжээ. Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг ирэх долоо хоногийн даваа гаригт  дахин хуралдуулж дээрх асуудлуудыг эцэслэн батлахаар болсон байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж