Гадаад худалдаанд Хятад хүчтэй хэвээр

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Гадаад худалдаанд Хятад хүчтэй хэвээр

Манай улс дэлхийн 127 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4809.8 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 2275.9 сая ам.доллар, импорт 2533.9 сая ам.доллар болсон байна. Бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 1617.8 сая ам.доллараар буюу 50.7 хувиар, үүний дотор экспортын хэмжээ 53.1 хувиар, импорт 48.6 хувиар өссөн байна.  Гадаад худалдааны бараа эргэлт аравдугаар сард 553.5 сая ам.доллар  болж, есдүгээр сарынхаас 55.8 сая ам.доллар буюу 11.2 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 139.4 сая ам.долл буюу 33.7 хувиар өссөн байна. Өмнөх оны аравдугаар сард  гадаад худалдааны 46.8 хувь нь БНХАУ-д, 19.9 хувь нь ОХУ-д, үлдсэн 33.3 хувь нь бусад улсуудад ногдож байсан бол энэ оны эхний 10 сарын нийт бараа эргэлтийн 55.7 хувь нь БНХАУ, 18.9 хувь нь ОХУ, 25.4 хувь нь бусад улсуудад ногдож байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад БНХАУ-тай хийсэн худалдааны эзлэх хувь 8.9 пунктээр нэмэгдэж, ОХУ-тай хийсэн бараа эргэлтийн хувь 1.0 пунктээр, бусад улсуудынх 7.6 пунктээр буурчээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж