С.В.Паушокийн талаар дахин албан тоот хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

С.В.Паушокийн талаар дахин албан тоот хүргүүллээ

“Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушокийг  нутагт нь мөрдөн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав ОХУ-ын Ерөнхий прокурорт хүргүүлж хоёр сар өнгөрсөн ч хариу ирээгүй юм. Тиймээс “  С.В.Паушокийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан тухай тогтоолыг танилцуулж, нутаг дэвсгэрт нь байцаалт авах тухай” хүсэлтийн хариуг нэхэмжилсэн албан тоотыг өнөөдөр дахин явуулж байгаа аж. Сэжигтэн  С.В.Паушок нь Монгол Улсад төлөх ёстой 127.7 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт Улсын мөрдөн байцаах газарт  эрүүгийн хэрэгт татагдаж шалгуулж байхдаа мөрдөн байцаалтын явцат оргон зайлсан билээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж