
Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд энэ сарын 4-нд болсон уг хэлэлцүүлэгт Усны газрын хэлтсийн дарга Я.Цэдэнбалжир, олон улсын зөвлөх Вим ван дер Линден, үндэсний зөвлөх Д.Нарантуул, Н.Буянхишиг нараас гадна аймгийн ЗДТГ, БОАЖГ, усны мэргэжлийн байгууллага, уул уурхайн компаниуд, ТББ, иргэний төлөөллөөс бүрдсэн 26 хүн хамрагдлаа.
“Гүний усны менежментийн захиргаа” байгуулах асуудлаар хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос хэд хэдэн чухал санал дэвшүүлэв. Тухайлбал, энэ захиргааг цаг алдалгүй байгуулах, ус ашигласны төлбөрийн орлогыг орон нутгийн усны захиргаандаа зарцуулах, мэргэжлийн хүмүүсээ татан оролцуулах зэргийг онцлог ярилцав. Түүнчлэн, байгууллагын статусыг тодорхой болгох, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны талаар сургалт, сурталчилгаа явуулж байх зэрэг саналууд гарлаа.
Аймгуудын төлөөллүүд, бусад удирдах ажилтан энэ сарын 12-ны өдөр нийслэлд хуралдаж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм гэнэ.