Урьдчилсан тооллого эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Урьдчилсан тооллого эхэллээ

“Хүн ам орон сууц 2010” тооллоготой болох гэж байгаатай холбогдуулан Үндэсний статистикийн газрын дарга С.Мэндсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тооллогод урьдчилан хамруулах ажил өнөөдрөөс эхэлж байгааг энэ үеэр дуулгав. Ихэчвлэн гадаад улс руу зорчих иргэд энэхүү тооллогод хамрагдана. Ингэхдээ өөрийн биеэр харьяа дүүрэг, хороо, багт очиж тоолуулж үнэмлэх авна. Тоолуулаагүй иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй ба тоолуулсан иргэд тооллогод хамрагдсаныг нотлох үнэмлэхийг биедээ байнга авч явах ажээ.

Тооллогын товыг 10-11-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоосон ба яг энэ цаг мөчид Монголд хэдэн хүн ямар нөхцөлд яаж амьдарч байна вэ гэдгийг тогтоох юм. Энэ цагаас хойно төрсөн хүүхдийгтооллогод хамруулахгүй ба нас барсан иргэдийг тооллогод оруулах ажээ. Тооллого явуулснаар зөвхөн Монгол Улс хэдэн хүн амтай вэ гэдгийг тодорхойлоод зогсохгүй засаг захиргааны хамгийн бага нэгжээс үндэсний төвшинд хүртэл төлөвлөлт хийх бодлого боловсруулахад суурь мэдээлэл болох учраас иргэн бүрийг идэвхтэй оролцохыг С.Мэндсайхан дарга уриаллаа.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж