
Хэн нэгний гар утас, и-майлээр "Та гар утасны сериал дугаараараа 1.000.000 ам.доллар хожлоо, та бидэнтэй холбогдоно уу" гэсэн захиа ирдэг. Хэрвээ та овог нэр, төрсөн огноо. гэрийн хаяг, шуудангийн хаяг, холбоо барих утас зэргийг и-майлээр явуулбал шагналын урьдчилгааны шимтгэл нь DHL болон бусад шуудангаар 20,000 ам.доллар хүртэл дүнтэй Американ Экспресс банкны бэлэглэл, жуучлалын хуурамч, алдагдсан болон хүчингүй чекүүдийг ирүүлдэг бөгөөд энэхүү шимтгэлийг гадаад руу буцаан шилжүүлсний дараа 1.000.000 ам.долларыг шилжүүлнэ хэмээн итгүүлдэг. Иргэд хүлээн авсан чекээ арилжааны банкуудад очиж солиулан, улмаар чекийг явуулсан этгээд рүү олон улсын мөнген гуйвуулгаар бэлэн мөнгийг шилжүүлдэг. Гэвч бодит байдал дээр манай иргэд ямар нэгэн мөнгө хожоогүй бөгөөд гэмт этгээдүүдийн хуурамчаар үйлдсэн чек, хууль бус замаар олж авсан бэлэн мөнгөний чекийг сольж өгөөд хохирсон байдаг аж.
Үүнийг олон улсад Нигерийн залилан гэдэг бөгөөд гэмт этгээдүүд нь хуурамч нэр, хаягтай бичиг баримттай, интернэтээр хохирогчтой харилцаж байдаг тул илрүүлэх үйл ажиллагаа явуулахад туйлын хүндрэлтэй байдаг аж.
Нөгөө талаас дэлхий нийтийн гэмт хэргийн хандлагыг ажиглахад сүүлийн жилүүдэд гэмт хэрэтнүүд үйлдлийн арга барил, хэлбэрээ илэрхий өөрчилж, буу шийдэм барьж, баг өмсөж дээрэм хулгай, луйврын гэмт хэрэг үйлдэхээс илүүтэйгээр identity thieft буюу хувь хүний мэдээллийг хулгайлах, хууран мэхлэх замаар цуглуулж, улс үндэстэн дамнасан залилан мэхлэх, луйврын гэмт хэрэг үйлдэхдээ өргөнөөр ашигладаг болоод байгаа нь хувь хүн, Монгол Улсын иргэн таны болон таны гэр бүл, үр хүүхдүүдийн талаарх мэдээлэл гэмт хэргийн ертөнцөд ямар их үнэ цэнэтэй болоод байгаа нь ойлгомжтой юм.Иймд энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж, та болон таны ойр дотны хүмүүст их хэмжээний мөнгө амлаж, итгэл үмэмшил төрүүлэх замаар гэмт хэрэгт татан оруулж, улмаар хуурамч хүчингүй чек ашиглаж гэмт хэрэгт холбогдож болзошгүйг иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, банк, санхүүгийн байгууллагуудад сэрэмжлүүлж байна.