
Саяхан ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн удирдлагууд тус аймгийнханд 26 сая орчим төгрөгийн эд материалын туслалцаа үзүүлэв. Ариутгалын бодис шүршигч, ариутгал хамгааллын хэрэгсэл гээд шаардлагатай эд зүйл багтжээ. Мөн ариутгалын 5 тонн бодис өгсөн ч хилийн албаныхан оруулсангүй. Хилээр нэвтрүүлэх хориотой химийн бодисын төрөлд ордоггүй гэсэн тайлбарыг өгч байгаа аж.