
Эднийх 1986 онд ашиглалтад орсон цагаасаа эхлэн Төмөр замчдын хүүхдүүдийг хүмүүжүүлж ирсэн. Харин энэ жилээс хотын оршин суугчдын хүүхдээс авч нийт 12 бүлгийн 360 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Урд нь байсан тоглоомын талбайгаа засч өргөтгөн гар бөмбөг, сагсан бөмбөг, ногоон гэрэл, цагаан шугамын иж бүрэн талбай, хүүхдийн театр, сандал сүүдрэвч зэрэг олон бүтээлч ажил хийжээ.