
Гарч байгаа хог хаягдлын 52.2 хувь нь орон сууцны айл өрхийн, 19.5 хувь нь аж ахуйн нэгж байгууллагын, 23.7 хувь нь гэр хорооллын, 2.6 хувь нь үйлдвэрийн газраас гардаг байна.
Эдгээр хогийг тус Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын тусгай зориулалтын найман авто машинаар сар бүр 5600 м3 хогийг тээвэрлэж хогийн цэгт буулгадаг. Гарч байгаа хогийн 50 гаруй хувь нь цаасны, 30 хүртэлх хувь нь шил, үлдсэн 10 гаруй хувь нь бусад хог хаягдал эзэлдэг байна. Тэрээр хогоо ачуулдаггүй айлуудын судлагааг гаргахад гэр хорооллын цөөнгүй өрх сүүлийн таван жилд хогоо ачуулаагүйг тогтоож хогоо ачуулах хугацаатай албан шаардлага өгч хур хогийг зайлуулах аян өрнүүлэн ажиллаж байна.