Орон нутгаа хөгжүүлэх талаар саналаа солилцов

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Орон нутгаа хөгжүүлэх талаар саналаа солилцов

Аравдугаар сарын гурав дахь арав хоногт Архангай айм­гийн Чулуут сумын төвд хөгж­лийн чуулга болов. Уг уулзалт зөв­лөгөө­нийг Цэцэрлэг хот дахь Чулуут сумын нутгийн зөвлөл, аймаг, сумдын Засаг даргын тамгын газрууд хамтран зохион байгуулж, орон нутгийнхаа хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиглэлийг хэлэлцэв. Чуулга уул­залтанд сум орон нут­гаас хүн амын бүх давх­рагыг төлөөлөн 100 хүн, аймгийн газар, хэлт­сийн удирдлага, мэр­гэжилтнүүд орол­цлоо. Энэ үеэр сүү, цагаан идээг үйлд­вэрлэлийн аргаар боловсруулж, төрлийг олш­руулан, орчин үеийн чанарын өндөр шаардлагад ний­цүүлэн зах зээлд ний­лүүлэх, Халуун усны рашааныг түшиглэн амралт-сувилал, жуулчны бааз байгуулан тохижуулах, Урд Хойд мөрөнгийн нуур, Чулуут голын Битүү хясаа­ны загасыг үзүүлэх хот­хон байгуу­лах, Шивээ ширээт хүрээний буйрт музей байгуулах, Донгойн даваа­наас тус сумын төвийг хатуу хучилттай замаар холбох зэрэг бү­тээлч ажлуудыг хийх талаар харилцан санал бодлоо солилцон, төлөвлөгөө гаргажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж