Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Мэдэгдэл гаргав

Монголын телевизүүдийн холбооноос мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд:
“Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хоёрдугаар бүлэг, 13.1-д “Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно” хэмээн заасныг МҮОНТ-ийн зүгээс удаа дараа зөрчиж байна. Зөвхөн 2010 оны МҮОНТ-ийн эфирийг мониторинг хийж үзэхэд л олон зүйлээр хууль зөрчиж буй нь ил юм. Энэхүү хууль бус үйлдэл нь Монгол улсад хувийн хэвшлийн чөлөөт, хараат бус олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эдийн засгийн хувьд хөгжиж торниход саад болсоор байгаа бөгөөд ардчилалын үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчныг алсуур боомилж буй явдал юм. Цаашилбал хууль дээдлэх зарчмыг хөсөрдүүлж  олон нийтэд хуулийг даган сахихгүй байж болдог гэсэн ойлголтыг төрүүлж байна.Тиймээс энэхүү мэдэгдлээр,хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг МҮОНТ-ээс шаардаж байна.

Дээр дурдсан асуудлаар Монголын Телевизүүдийн Холбооны гишүүн байгууллагууд өмгөөлөгч хөлслөн шүүхэд асуудал тавихаар болсныг мэдэгдье. Монголын телевизүүдийн холбоо” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж