Н.Амгалан тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Н.Амгалан тоглолтоо хийнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Ханан сүлжээ нэхээс”,”Сүнжидмаа”, “Цэцгэн хээтэй алчуур”,”Насны гоёл” “Хоёр сэтгэл” зэрэг зохиолын болон ардын дуугаараа үзэгч түмний танил болсон ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Н.Амгалан, Соёлын тэргүүний ажилтан дүү Н.Амартайгаа хамтарсан “Сүүгээр хөглөгдсөн аялгуу” тоглолтоо энэ сарын 12,14-нд толилуулах гэж байна. Уг тоглолтонд түүний хүү морин хуурч Д.Баянзул, дүү А.Мөнхсаруул,  Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа, ҮДБЭЧ-ын үндэсний их найрал хөгжим, Төрийн соёрхолт Сэвжидийн нэрэмжит ҮДБЭЧ-ын бүжигчид оролцох юм байна. Энэ нь дуучин бүсгүйн дөрөв дэх тоглолт бөгөөд тоглолтын найруулагчаар Д.Ганболд ажиллаж байгаа гэнэ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж