Кунсткамерийн ээлжит шоу

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Кунсткамерийн ээлжит шоу

ВВС агентлагийн хачирхалтай бас хөгжилтэй мэдээллийн түүврээр энэ удаа та бүхэнд дараахь бичлэгүүдийг сонирхуулж байна. Үүнд: Ёслол төгөлдөр байшин нураах арга болоод Германд автозамыг дундуур нь таслан 30 метр өргөнтэй газар цөмөрсөн хачирхалтай дүр зургийг олж харах болно. Мөн ихэр эгч дүү бүсгүчүүд нэг өдөр жирэмсэлж бас нэг өдөр төрсөн гайхалтай түүхийг ч олж сонсох бөгөөд ихрүүдийн хувьд ганц зөрсөн зүйл хүүхдүүдийх нь хүйё л байжээ. Бас түүх дурсгалын зүйлсийг бичил хэлбэрээр сийлсэн бөгж хийдэг турк залуу болон газарт наалдсан бохин дээр зураг зурж 8000 ширхэг цуглуулгатай болсон залуугийн талаар сонирхоорой. Түүнээс дутахгүй этгээд англи залуу цаасаар завь бүтээж түүгээрээ “далайн аялалд” гарсан тухай болон азтай австрали залуугийн ажиллах хүсэл унтлагын өрөөнд нь дайрч орж ирсэн машинаас хоёрхон мөчийн өмнө аварсан азтай түүхийг мэдэх болно. Бас ухаалаг нэг нохой яндан хөөлөгчийн ажилд хэрхэн тусалдгийг харж болно. Тэрээр эзнийх нь хөөлж байгаа яндангаас багаж нь цухуймагц хуцаж дохио өгөх бөгөөд энэ нь илүү хөдөлмөрлөхөөс хамгаалдаг аж. Тэгвэл хамгийн гайхалтай түүх нь АНУ-ын Иллинойсийн нэгэн багш хүүхдүүдэд хэрхэн шавьжаар хооллохыг зааж байгаа явдал юм. Ингээд энэ бүхнийг хамтдаа үзэцгээе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж