“Түүхэн өдөр Бага хурлаа байгууллаа” гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

“Түүхэн өдөр Бага хурлаа байгууллаа” гэв

МАН-ын Бага хурлыг байгуулсан арваннэгдүгээр сарын 8-ны энэ өдөр их учиртай өдөр гэнэ. МАН-ын дарга С.Батболд Баг хурлыг нээж үг хэлэхдээ “Бага хурлаа сая сонгож баталлаа. Үйл явц амаргүй байлаа. Ихээхэн шигшиж байж Бага хурлаа сонголоо. Шинэ бодлого хэрэгжүүлэх мөчид хүрлээ. Өнөөдөр бол түүхэн бэлгэ ерөөлтэй өдөр. 1924 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Нийслэл хүрээнд Улсын анхдугаар Их хурал нээгдэж байв. Удаан хугацаанд үргэлжилсэн улсын анхдугаар их хурлаар улсын туг, тамгыг өөрчилж Нийслэл хүрээг Улаанбаатар болгосон. Оны цолыг Монгол Улсын хэмээн өөрчилсөн. Ийм түүхэн өдөр МАН-ын Бага хурлыг сонгож их бүтээн байгуулалтаа эхлэх гэж байна” гэлээ.

Ардын намын Бага хурлын гишүүд дунд УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагуудаас гадна “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн тэргүүн Ч.Ганхуяг, хүний эрхийн хуульч М.Ичинноров, “Ноён” группын Ц.Буяндорж, “Гал голомт” төвийн тэргүүн Д.Мөнхөө, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан нарын олны танилууд харагдав.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж