Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын хэргийг түр хянана

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын хэргийг түр хянана

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарт холбогдох Эрүүгийн хэргийг  Тагнуулын ерөнхий газраас  нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн талаархи мэдээллийг өмнө нь бид хүргэсэн. Уг хэрэгт хяналт тавьж буй прокурор Ё.Сагсай  “Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурорын бүрэн эрхийн тухай хуулийн 193.1.13 дахь заалтыг үндэслэн мөрдөн байцаалтын явцат хуулийн шаардлагыг биелүүлэх бичгээр заалт өгч, хэргийг буцаах гэдгээр  түр татаж хяналт тавьж байна” гэх тайлбарыг өгч байна.  Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын явцад прокурор хэргийг түр хугацаагаар татаж хянаж болдог аж. Харин эл хэргийг  яллах дүгнэлт үйлдлүүлэхээр  прокурорт шилжүүлээгүй юм байна. Тэднийг Тагнуулын ерөнхий газраас Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчиж тус газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг 15 хоногийн турш тагнасан, мөн төсвийн мөнгө  зүй бусаар зарцуулсан гэх хэрэгт сэжигтнээр шалгаж байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж