Дашрамд дуулгахад, олон улсын програмчлалын олимпиад нь гурван оюутны бүрэлдэхүүнтэй баг нэг компьютер дээр 10 орчим бодлогын программыг зохиож уралддаг, бодолтыг програмын систем шүүдэг. Энэ тэмцээн 1991 оноос Олон улсын оюутны програмчлалын олимпиад IBM компаний ивээл дор муж ба улсын, тивийн дэлхийн гэсэн гурван үе шатттайгаар явагдаж иржээ. Харин манай улсад 2008 онд МУИС-ийн Математик Компьютерийн сургууль “Програмчлалын үндэсний анхдугаар олимпиад”-ыг эх орондоо амжилтай зохион байгуулсан аж. Уг олимпиадаас шалгарч Азийн бүсийн олимпиадад оролцох эрх авсан МКС-ийн Г. Багаболд дасгалжуулагчтай Програм хангамжийн инженерийн III ангийн оюутан Д. Хасан, програм хангамжийн инженерийн I ангийн оюутан Э. Хонгор, Л. Мөнх-Очир нарын бүрэлдэхүүнтэй баг Ази тивийн 34 дахь удаагийн бүсийн олимпиадад оролцож байжээ.