Өөртөө баярлах цаг гарга

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Өөртөө баярлах цаг гарга

1. Өөртөө эсвэл хэн нэгэнд зориулж хоол хий.  Хоолны үнэр сэтгэл санааг сэргээдэг. Хамаг учир нь хоолонд биш хоол хийх үйл явцанд байдаг. Учир нь хэн нэгэнд гараа гаргаж хоол хийж өгөхдөө хүн бухимдлаа мартаж, сайн сайхан бодолд төвлөрч, түүнээсээ баяр хөөр мэдэрдэг.

2. Хог новшноосоо сал. Хөглөрсөн, новширсон байдал хүнийг улам стресст оруулдаг. Тиймээс орчноо эмх цэгцтэй цэвэрхэн байлгавал уурлаж бухимдах нь бага байх болно. 

3. Угаалга хий.  Хүзүүгээр татсан их ажлын хажуугаар угааж, цэвэрлэх хувцас овоороход эмэгтэйчүүд стресст орохгүй байж чаддаггүй. Тиймээс  нуруун дээрх ачааллаа хөнгөлөхийн тулд эхлээд угаалга хий. Үүний дараа нуруун дээрх ачаа чинь хөнгөрснийг мэдрэх болно.

4. Идэвхитэй бай.  Хөлсөө гартал дасгал хийж, гүйхэд стресс алга болж, сэтгэл санаа ч өөдрөг болж ирдэг. Хэрэв та телевизийн донтон бол нэг цаг бүрийн гучин минутанд телевиз үзэхийн хажуугаар биеийн дасгал хийж байхаа битгий мартаарай.

5. Кортизолоос  болгоомжил.  Стресст орох үед хүний бие махбодь кортизол хэмээх стрессын гормон ялгаруулдаг нь хэвлийгээр таргалж, харвин үүсэх нэг шалтгаан юм. Хүн стресст орох тусам хоолны дуршил нь нэмэгддэг. Бас жин нэмэх тусам улам стресст ордог аж. Тиймээс амьсгалаа зөв хуваарилж, бясалгал хийвэл кортизол ялгарах нь багасдаг.

6. Сайн унтаж амар. Хангалттай нойр авах нь сртесст орохгүй байх хамгийн энгийн арга бөгөөд үүний дараа ямар ч ажлыг амжуулах эрч хүч дахин сэргэнэ.  
7. Инээж нарги.  Инээд бол сэтгэл сэргээх гайхалтай эм. Ялангуяа элгээ хөштөл инээвэл стресс ор мөргүй алга болно. 

8. Болзоонд яв.  Завсар чөлөөгүй ажилтай, завгүй амьдралын хэв маягтай хүмүүс өөртөө цаг гаргахаа  мартчихдаг.  Ажлын хурал товлодог шигээ найз  бүсгүй, хүүхдүүдтэйгээ хамт байх цаг гаргаж бай.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж