Кэри шилдэг хувцаслалттай одоор нэрлэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Кэри шилдэг хувцаслалттай одоор нэрлэгдэв

Английн Harper"s Bazaar сэтгүүлийн стилистүүд үжигчин Кэри Маллиганыг энэ оны хамгийн дэгжин, загварлаг хувцаслалттай одоор нэрлэгджээ. Түүнтэй Виктория Бекхэм, Тильда Суинтон, Кейт Мосс зэрэг загварын “акул”-ууд өрсөлдсөн бөгөөд Кэри илт давуу санал авч энэхүү эрхэм хүндтэй алдрын эзэн болжээ.

Тэрбээр Каннын кино наадам болон олон кино фестивалийн улаан хивсний ёслол дээр бусдаас онцгойрч чадаж байсан ба Prada, Chanel болон Lanvin брэндийн хувцасаар гоёх дуртай аж.

“Тэр бол үнэхээр загварын мэдрэмж өндөртэй бүсгүй. Бусад одууд нийтлэг хэв шинжтэй хувцасаар гангарч байхад Кэри Маллиган өөрийн гэсэн донж бүхий өөр стилийг сонгож чадсан. Энэ он түүний хувьд загварын хувьсал хийсэн жил болсон” хэмээн уг сэтгүүлийнхэн хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж