1. Урмын үг хэлэх
Хайртай хүмүүстээ урмын үгс, харцаа харамгүй хайрла. Мэдээж бүгдийг нь нэг дор биш. Төрүүлж өсгөсөн ачийг нь бодож, аав ээждээ, зовлон жаргалаа хуваалцах гэж амьдралаа зохиосон хань, хонгор үрсдээ сайхан үг байнга биш юм гэхэд ойр ойрхон хэлж байгаарай.
2. Хамтдаа байх
Ханьдаа зориуд зав гаргаж бай. Зөвхөн түүнтэйгээ хамт байхын тулд өдөр тутмын ажлаа зохицуулж, аль болох их цаг гарга. Хамтдаа гадуур алхаж бай. Заримдаа зөвхөн хоёулхнаа байж, ярилцах нь үүсээд байсан асуудлыг шийдвэрлэж, бие биенээ ойлголцох боломж олгож ч мэднэ. Нүд нүд рүүгээ харж ярилцахаа бүү мартаарай. Нүд худлаа хэлдэггүй гэдэг. Гэр бүлдээ цаг гаргана гэдэг нь заавал тусгайлан төлөвлөхийн нэр биш аж. Зүгээр л хоолоо хамт идэж, өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа сонирхуулан ярьж хөгжилдөж бай. Хамтдаа байхын жаргал тэр. Мөн дараах бяцхан зөвлөмжийг байнга санаарай.
* Хайртынхаа яриаг сонсож байхдаа өөр зүйл битгий хий.
* Сэтгэлийг нь ойлгохыг хичээ.
* Үгийг нь бүү тасал.
* Хоол хийхэд нь тусал.
* Гадуур хооллохыг санал болго
* Хамт салхинд гар
3. Бэлэг
Хүмүүс зөвхөн баяр тохиолдуулж юм уу, онцгой үйл явдлын үеэр бие биедээ бэлэг өгдөг гэсэн ойлголттой байдаг. Мэдээж ийм өдрүүдэд бэлэг авах аятайхан ч энэ нь төдийлөн сэтгэл хөдөлгөдөггүй. Харин хайртаа хүний тань бэлэг гэдэг онцгой бас хэзээд үнэтэй байдгаараа хайраа илэрхийлэх бас нэгэн хэл аж. Нөхөртөө, эхнэртээ хааяа цэцэг аваад ир. Хэн хэнд тань ойрд мэдрээгүй сайхан мэдрэмж төрнө. Бэлэг авах гэдэг их мөнгө зарахын нэр биш, сэтгэлийн илэрхийлэл тул хямдхан байсан ч хайртад тань таалагдана.
4. Халамж
Энэ бол мөн л хайрын хэл. Түүнийг амьдралынхаа нэгэн хэсэг болгох хэрэгтэй. Гэхдээ мэдээж хүчээр биш, сэтгэлээсээ. Хайртыгаа хайрлах тусам аяндаа халамжилдаг ч ажил, бизнестээ түүртээд санаанаас цаашгүй болчих үе бий тул хичээх хэрэгтэй. Аливаа ажил хийхдээ үглэж янших хэрэггүй. Шинэхэн хосууд магадгүй халамжлах аргаа олохгүй байж болох юм. Тийм бол ханийнхаа өдөр тутмын ажилд нь туслахад л болно. Аяга угаах, хувцас индүүдэх, хүүхдээ сургууль, цэцэрлэгээс авахад нь тусал.
5.Хүнийг хайрлаж байж хайрлуулна гэдгийг ухаар
Ханийгаа тэвэрч, үнсэж бай. Хайртай хүнээ зовж шаналах үед нь аргадан тайтгаруулж, баярлаж уйлсан үед нь хамт баярлаж, жаргал, зовлон аль нь ч тохиолдсон хамт байна гэдгээ батлан харуул.