Бүсгүй та ямар машинд дуртай вэ?

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Бүсгүй та ямар машинд дуртай вэ?

Хүссэн газарт чинь саадгүй хүргэж өгдөн төмөр хөлөг чинь таны талаар их зүйлийг хэлж өгдөг гэвэл та итгэх үү? Жолооны ард суугаа бүсгүй таны сонголт юу өгүүлэхийг хамтдаа сонирхоё.
Евромашин
Хэрэв барууны сонгодог машины загвар таны сонголт бол бүсгүй та амьдралаас их зүйл хүсдэг,бусдыг өөртөө татаж чаддаг онцгой хүн юм . Сайхан бүхнийг өөрийн болгохыг хүсдэг.
Цох машин
Эргэн тойрноо ногоон ой мод болгохыг хүсдэг нэгэн. Таны сонголт ч үүнийг харуулж байдаг. Дэлхий бол хамгийн сайхан гараг. Үүний тулд хүн болгон хичээх хэрэгтэй.
Гэр бүлийн машин
Таны хувьд машин гангараа гэхээсээ илүү хамаг ажлаа амжуулахад тусладаг төмөр найз. Тиймээс сонголт тань таныг завгүй гэрийн эзэгтэй гэдгийг гэрчилж байна.
Мотоцикль
Хэрэв та мотоцикль хөлөглөн салхи татуулан давхих дуртай нэгэн бол адал явдал эрэн хайгч нэгэн аж. Аян замд гарч, шинэ хүмүүстэй уулзан, шинэ газар үзэхээс өөр сэтгэлийг чинь хөдөлгөх зүйл энэ хорвоод байхгүй биз ээ.
Спорт машин
Бэрхшээл саад таны хувьд аз сорьсон зүйлс.
Хамгийн сүүлийн үеийн дэгжин загвар болгон таных. Тиймээс цаг үеэсээ хоцрох вий гэхээс санаа зовох хэрэггүй.
Тансаг загварын машин
Төгс зүйлд дуртай бүсгүйчүүд сайн эд зүйлсийн үнэ цэнийг сайн мэднэ. Тиймдээ ч тэдний сонголт маш тансаг, чамин байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж