Иргэдийн саналыг авна

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Иргэдийн саналыг авна

Бизнес эрхлэхэд хүндрэл, чирэгдэл учруулж байгаа зөвшөөрлийг хүчингүй болгох, хялбаршуулан сайжруулах талаархи иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын санал, хүсэлтийг энэ сарын 30-ны дотор Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэгт гэсэн хаяг, эсвэл www.cab_lab@cabinet.gov.mn  цахим хаягаар ирүүлж болох юм байна.

Энэ нь Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж боловсронгуй болгоход чиглэж байгаа аж.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан 42, бусад хуульд заасан 37, хуулиас бусад эрх зүйн актаар зохицуулсан 19, нийт 98 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар, 15 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүлэх нь зүйтэй гэж Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг үзжээ.

Иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын санал, хүсэлтийг ажлын хэсэг хүлээн авч судлан, хүчингүй болгох зөвшөөрөл, эрх зүйн актын жагсаалтыг гаргаж, ирэх арванхоёрдугаар сарын 20-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулж шийд гаргуулах юм байна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж