Та хөхүүл хүүхэдтэй юу?

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Та хөхүүл хүүхэдтэй юу?

Хүүхдээ хөхөөр хооллох нь сүү их гарахад нөлөөлдөг. Нярай хүүхэд сүү ихтэй байхад уцаарлаж, хөхөө хөхөхгүй, амаа жимийж, хахаж цацах тохиолдол байдаг. Тийм үед эхчүүд хүүхдээ сүүнд цадахгүй байна гэж боддог.
Зарим үед хурдан хөхөөд гулгих, унгах нь бий. Сүү ихтэй үед нярай сүүндээ дургүй байгаа юм шиг санагддаг. Энэ  бол хэвийн үзэгдэл бөгөөд нярай эрүүл бойжиж байна гэсэн үг. Энэ үедээ нярайн жин тогтмол нэмэгдэж, ногоон усархаг баадаг. Эхчүүдийн хөхөнд хүүхдээ дахин хөхүүлэх хүртэл их хэмжээний сүү орж, гоожих, сүүний суваг бөглөрөх, нянгийн халдвар авах байдал ажиглагдана. Энэ үед эх нэг талынхаа хөхөөр 3-4 цагийн турш хөхүүлэх хэрэгтэй. Нярай хөхөө хайх бүрд хөхүүлж байх нь зүйтэй. Харин нөгөө хөхөө сааж байх хэрэгтэй. Энэ байдлаар нөгөө хөхөө мөн л 3-4 цагийн дараа хөхүүлнэ. Ингэснээр нярай чинэсэн сүү биш, өтгөн сүү хөхөж, гэдэс нь дүүрэх, уцаарлах нь багасна. Зөв байрлалтай хөхүүлэх нь нярай хөхөө гүйцэд хөхөхөд тустай. Их сүүтэй эхийн хөх нь хүүхэд хөхөж байх үедээ хөхөө амандаа бүрэн хийгээгүй хөхсөнөөс болж хагарч өвдөх тохиолдол гардаг. Энэ нь сүү ихээр ялгарч байгаатай холбоотой. Хөхөө бүрэн амандаа хийхгүй байвал хуруугаа буйлных нь завсар зөөлнөөр хийж байгаад хүүхэд хөхний толгойг амандаа сайн хийх боломж олгоорой. Хөхөж байхдаа гулгиад цацаад байвал хажуугаар нь хэвтүүлж байгаад хөхүүлээд үз. Хөхөө ээлжлэн хөхүүлэхдээ баас, шээс нь ямар байгааг ажиглаарай. Ингэж хөхүүлэх үед баасны хэмжээ, өнгө нь хэвийн байвал өдөрт живхийг нь 5-6 удаа сольж байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж