Хүүхдийг жүжгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Хүүхдийг жүжгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хүүхдийн төв театр үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг угтан ардын жүжигчин, төрийн шагналт Цагааны Цэгмидийн нэрэмжит “Хүүхдийн жүжгийн улсын анхдугаар уралдаан”-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан билээ. Уралдааны сүүлчийн шалгаруулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Мөн энэ шатнаас эхний гурван байрт орсон хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон юм.

    Сүүлийн жилүүдэд хүүхдэд зориулсан уран бүтээлийг тайзнаа тавих нь багасч зохиол бүтээл ховордсон гэж мэргэжилтнүүд үзэх болсон юм.

    Мөн өнөөдрийг хүртэл татан буугдаагүй ч харьяалалгүй байгаа Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид, байрыг нь худалдсан театрын дарга асан, найруулагч И.Нямгаваа болон түүнтэй үгссэн эрхэмүүдээс Хүүхэд залуучуудын театрын статусыг нэхэж байгаа юм.

    Сургуулиудын хүүхдийн жүжгийн урын санг нэмэгдүүлэх үүднээс явуулсан дээрх уралдаанд есөн бүтээл ирүүлжээ. Үүнээс Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль “Хос алтан зоос” жүжгээрээ тэргүүн байрын эзэн болж, сая төгрөгөөр шагнуулсан бол удаах байрт Баянгол дүүргийн 51 дүгээр сургууль “Муурыг байшин”, Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль “Сүүдэр” жүжгээрээ тус тус шалгарч 800, 600 мянган төгрөгийн эзэд боллоо. Цаашид энэ уралдааныг уламжлал болгон зохиохоор болжээ. Дашрамд сонирхуулахад тун удахгүй Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн сургуулиуд хүүхдийн жүжгээр өрсөлдөх юм байна.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж