
Зохиолч Э.Үржинханд их хотынхоо эгэл даруухан амьдралыг өгүүлсэн өгүүллэгийн түүвэр номоо хэвлүүлэн уншигчиддаа өргөн барьжээ. Уг номондоо өнөөгийн нийгэмийн энгийн амьдралыг харуулахыг зорьсон ба хурдацтай өрнөж буй амьдралд хайр хүндлэл, хүн чанар, сэтгэл зүрхний нандин бүхнээ өөрсдөө ч анзааралгүй алдаж байгаа юм биш биз гэх эмзэглэлээ зохиолч багтаажээ.
Н.Наран