
www.news.mn-ийнхэн мэдээллийн хамгийн том үндэсний сайтыг гурван жил ажиллуулсан туршлага, мэдээллийн баялаг архив, мэргэжлийн чадварлаг багтаа тулгуурлан politics.news.mn, biz.news.mn, world.news.mn, art.news.mn, sport.news.mn, family.news.mn, tech.news.mn, yellow.news.mn, English.news.mn, news.blog.mn, news.warez.mn, daily.news.mn гэсэн салбар сайт төрөлжүүлэн ажиллуулснаар хэрэглэгчдийнхээ сонирхож буй чиглэл, салбарын багц мэдээллийг хамгийн шуурхай хүргэх боломжтой болсондоо баяртай байна.
News агентлагаас эрхлэн гаргадаг www.news.mn сайт цаашид ч хэрэглэгчид таны хүссэн мэдээ мэдээллийг хүргэн Монголын шуурхай мэдээллийн ¹1 байр сууриа баттай хадгалахын төлөө чармайн ажиллаж болно.
Сайтын шинэчилсэн хоёр дахь хувилбараа хэрэглэгчдэд хүргэсэн нь Монголын интернэт мэдээллийн зах зээлд бас нэгэн дэвшил боллоо. Хэрэглэгчид маань ч шинэчилсэн хувилбарыг талархан хүлээж авч буйгаа илэрхийлж, баяр хүргэн амжилт хүсч байна. Тасралтгүй нэмэгдэж байгаа сайтын хандалт, хэрэглэгчдийн тоо ч үүний нэг илэрхийлэл болж байгаа юм.
Ингээд www.news.mn сайтын байнгын хэрэглэгч та бүхэндээ шинэчлэгдсэн хувилбарын бас нэгэн зочин болж буйд талархлаа илэрхийлэхийн ялдамд бидний түншлэл, харилцаа улам өргөжин, өдөр бүр шинэ, сонин мэдээ мэдээллээр мэндчилж байх болно гэдгээ дахин илэрхийлж байна.
NEWS агентлаг
jaamaa lkhagva 2010-03-29 127.0.0.1
Дажгүй шүү шинэ сайт чинь таалагдлаа
БОЛИОЧЭЭ 2010-03-29 127.0.0.1
Хачин муухай юм хийж хаячихаад гайхуулаад байх юм хандалтын тооны хойноос хөөцөлдөөд хэрэглэгчийгээ үл ойшаан олон дамжлагтай түвэгтэй болгосон шүү хуучин нь хамаагүй дээр байсан юм олон юмруу орохгүй нэг юмаар бүх юмаа хардаг ганц аятайхан сайт байсан ингээд дуусаваа
Зочин 2010-03-29 127.0.0.1
Uchir ni oldohgui end dend ereen myaraan yumnuud naasan
01 2010-03-29 127.0.0.1
Huuchin ni deer bsan yum bna
Zochin 2010-03-29 127.0.0.1
end tendehiiin web iin zagwaruudiig ashiglsan bna shd oilgomjgvi zambarmaagvi l bolson bn a
Зочин 2010-03-29 127.0.0.1
CNN -s huulbarlachihaad yadahdaa dugui baij baih heregtei shd uursduu neeh buteelch yum setgeed hiichihsen bish
news .mn 2010-03-29 127.0.0.1
shine sait sain bolson amjilt xusee
Зочин 2010-03-29 127.0.0.1
хуучин нь дээр байсан юм