Анод банкны дампуурлыг энэ гуравдугаар сард багтаан зарлана гэж өмнө нь албаны эх сурвалж мэдэгдэж байсан. Гэтэл одоог хүртэл энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй ажин түжин байна.
Үйл ажиллагаа нь доголдсон, дампуурах гэж байгаа гэгдсэн Анод банкинд Монголбанкнаас Бүрэн эрхт төлөөлөгч томилон нэг жил гаруй ажиллуулсан. Түүнээс хойш Зоос банкийг гэхэд аль хэдийнэ татан буулгаж төрийн мэдэлд аваад байгаа. Харин Анод банкинд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард төв банкнаас Эрх хүлээн авагч томилон ажиллуулсан. Хууль журамд зааснаар бол Эрх хүлээн авагч гурван сарын хугацаанд саналаа төв банкинд мэдэгдэх ёстой. Харин Монголбанк ажлын 30 хоногийн дотор буюу гуравдугаар сарын 22-нд багтаан шийдвэрээ гаргах ёстой байлаа. Энэ талаар тодруулахад Анодыг татан буулгах асуудлыг түр хойшлуулсан гэлээ. Ийн хойшлуулна уу хэмээн Санхүүгийн зохицуулах газраас хүсэлт ирүүлсэн аж. Учир нь тэд энэ асуудлаар УИХ-аас чиглэл авах шаардлагатай гэж үзжээ. Түүнээс гадна энэ гуравдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа Төв банкны тухай хуулийн дагуу бол татан буулгах шийдвэрийг хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй аж. Тиймээс Анодыг татан буулгах шийдвэр гаргахыг түр хойшлуулж банкны хувь эзэмшигчидтэй уулзаж ярилцах, зээлийг төлүүлэх график гаргуулах үүрэг өгсөн байна. Үүнийг албаны хэллэгээр бол татан буулгах бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн гэж тайлбарлаж байгаа юм. Ер нь бол 240 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх “зоригтон” гарч ирэхгүй л бол Анодыг татан буулгах нь тодорхой. Харин хэзээ вэ л гэсэн ганц асуудал байгаа аж.
А.Ану