1128 лицензийг цуцлахад нөхөн төлбөрт өгөх мөнгө Засгийн газарт алга гэв | News.MN

1128 лицензийг цуцлахад нөхөн төлбөрт өгөх мөнгө Засгийн газарт алга гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

1128 лицензийг цуцлахад нөхөн төлбөрт өгөх мөнгө Засгийн газарт алга гэв

Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн орд газруудаа түшиглэн эдийн засгаа сульдаанаас гаргах их аянд мордоод буй Засгийн газрын харьяа Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар санаачлан Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Уул уурхайн нэгдсэн чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулав. Чуулга уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, мөн уул уурхайн салбарт ажиллагсдын төлөөлөл зэрэг нийт 400 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм. Уул уурхайн салбарт ажиллагсдын хувьд УИХ-д хаяглах бухимдал их байлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын есөн гишүүний санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль энэ өдөр хамгийн их “хараал” сонсов. Энэ хуулийг уурхайчид “Урт нэртэй хууль” хэмээн тодотгосон. Урт нэртэй хууль хэрэгжиж эхэлснээр гол мөрний урсац, усны сан, ойн сан бүхий газарт олгосон 1128 ашигт малтмалын лицензийг цуцлах шаардлага тулгарч байгаа аж. Лицензийг цуцалснаар төсвийн орлого 314 тэрбум төгрөгөөр хорогдож, мөн нөхөн төлбөрт зориулж улсын мөнгөний авдарнаас хоёр сая орчим ам.доллар гаргах болж буй. Зориг гаргаад тэрхүү нөхөн төлбөрийг төлье гэхэд Монгол Улсын эдийн засаг ойлгомжгүй байдалд орно. Учир нь Монгол Улсын нэгдсэн төсөв дээр хэлсэн хоёр сая орчим ам.доллартай тэнцдэг. Эдийн засагчдын тооцоолсноор энэхүү нөхөн төлбөрийг барагдуулахад одоогийн Монгол Улсын эдийн засгийн чадавхиар бол арван жил шаардана. Дээр нь нэг уурхайд 50 орчим монгол хүн ажиллаж байгаа гэж бодохоор 1128 лицензийг цуцлахад дор хаяж 50000 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжин, лааз өшиглөх болж байгааг уул уурхайнхан сануулж, гишүүн Б.Бат-Эрдэнээс “Хуулиа татаад авчихвал яасан юм бэ” гэдгийг асуусан юм. Харин гишүүн “Байгаль экологио хамгаалах чиглэлээр энэхүү хуулийг  батлах зайлшгүй шаардлага байсан. Засгийн газрын хувьд хуулийг хэрэгжүүлэх ёстой, УИХ-аас хуулийг хэрэгжүүлэхийг шаардах болно.  Чухам нөхөн төлбөрт хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах болж байгааг нарийн гаргах ёстой” гэсэн хариу барьсан юм. Бүтэлтэй хариу сонсоогүй уурхайчид “Ажлын байр шинээр бий болгочихоод лицензээ цуцлаарай” гэх хатуухан үгийг чуулганы танхимаас индэр рүү шидэлснээр урт нэртэй хууль тойрсон асуудал намжив.
Гэвч шүүмжлэл тасарсангүй, эрдэмтэн н.Авирмэд Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хүлээж авсныг эсэргүүцэж, энэ тухай хэн ч юу ч ярихгүй байгаад харамсч буйгаа илэрхийлсэн бол эрдэмтэн н.Ренцэнханд Оюутолгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хэтэрхий их цаг алдаж буйг сануулсан. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад оруулахтай тэнцэх цаг хугацааг Оюутолгой орд газрыг хэнтэй хамтарч ашиглах талаар ярьсаар алдсан атлаа одоог хүртэл ойлголтоо нэгтгэж чадаагүй иргэний хөдөлгөөнүүд жагсаал цуглаандаа хүрсэн нь асуудлынхаа мөн чанарыг хэн,  хэн нь ойлгоогүйтэй холбоотой байж болзошгүй гэх дүгнэлт ч хийсэн. Түүнчлэн алтны команиудад ногдуулдаг 68 хувийн татвар  уул уурхайн хөгжлийг хойш чангаасан хууль байснаас биш,  Монгол Улс оронд сайн зүйл авчраагүй гэж шүүмжиллээ. Уг санааг УИХ-ын гишүүн С.Оюун үргэлжлүүлж “Хариуцлагагүй амлалтаас болж, Гэнэтийн ашгийн татвар шиг цаг зуурын татварыг 2012 оноос өмнө дахин УИХ-аар батлах вий гэдгээс би ихээхэн болгоомжилж байна. Богино хугацаанд их ашиг олсон мэт харагдах ч Монгол Улсын уул уурхайн хөгжлийг хойш чангаасан хуулийг дахин битгий батлаасай гэдгийг олонхийн бүлэгт хандан хэлмээр байна” гэсэн юм.
Чуулга уулзалтын зорилгыг Эрдэс, баялаг эрчим хүчний сайд тодорхойлохдоо “Газрын хэвлийн тухай хууль, Уул уурхайн тухай хууль зэрэг Монгол Улсын уур уурхайн нэгдсэн бодлогын баримт бичгийг боловсруулахад энэ салбарт ажиллагсдын санал бодлыг тусгахад оршиж байна” хэмээн тодотгосон. Олон үнэтэй санал шүүмжлэл өрнөж байсан тул багагүй олзыг богцондоо хийсэн гэж найдъя.
Г.Дарь
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-29 127.0.0.1

УСНЫ НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭЛЭЛЦВЭЛ ЯАСАН ЮМ БЭ УСНЫ ҮҮСЛИЙН ТҮҮХИЙГ МЭДДЭГ ЭРДЭМТЭН МЭРГЭД МОНГОЛД БАЙХ ЮМ УУ ГОВИЙН ХӨРСНИЙ БОЛОН ГҮНИЙ УС ХИР ХУГАЦААНД БҮРЭЛДЭН ТОГТДОГ ТУХАЙ СУДАЛГАА ХИЙСЭН ТАЛААР ОГТ СОНСООГҮЙ ЮМ БАЙНА ХАРИН УС НЬ АЛГА БОЛЖ ГАЗАР НУТАГ НЬ ЦӨЛЖИЖ ХҮН АРД НЬ НУТГААСАА ДАЙЖИЖ БАЙГАА ТАЛААР НАСНААСАА ИЛҮҮ СОНССОН ИРЭЭДҮЙД УСГҮЙ БОЛЖ ЦӨЛЖӨН АМЬД АМЬТАН ҮЛДЭХГҮЙ ГАЗАРТ ХӨРӨНГӨ ХАЯЖ ҮЙЛДВЭР БАРИАД Ч ЯАХ ЮМ НЭГ ОРД УУРХАЙГ АШИГЛАХАД ХЭДЭН ЗУУН КМКВАДРАД ТАЛБАЙН УСЫГ УУРШУУЛААД Л АГААРТ ЦАЦНА ШҮҮ

Avatar

Зочин 2010-03-29 127.0.0.1

ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧДЫН ЭРХ АШИГ ГЭЖ ЯРИАД БАЙХ ЮМ ЭНГИЙН НЭГ ИРГЭН ЛИЦЕНЗ АВДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ГУУКА-ЫГ 1996 ОНД БАЙГУУЛААД Л УЛСЫН ХӨРӨНГӨ ГАРГАЖ ХИЙСЭН ГОЛ ГОЛ ГЕОЛОГИЙН ТАЙЛАНГУУДЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭДЭН ДАРГА НАР ӨӨРСДӨӨ ЛИЦЕНЗ БОЛГОН АВЧ НЭГ Ч ӨРӨМ ТАВИХ НЬ БҮҮ ХЭЛ ГАЗАР ДЭЭР НЬ Ч ОЧИЖ ҮЗЭЭГҮЙ ТАЛБАЙ ДЭЭРЭЭ ХИЙГЭЭГҮЙ АЖЛЫГ ӨӨРСДӨӨ ХИЙСЭН БОЛГОН ХУУРАМЧ ТАЙЛАН БИЧЭЭД ЗАРЖ БАЯЖСАНЫГ ХҮН БОЛГОН ЯРЬДАГ ШҮҮ ДЭЭОДОО Ч ГЭСЭН УЛСЫН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙСЭН ТАЛБАЙГ ЛИЦЕНЗ БОЛГООД АВЧИХСАН ХАЙГУУЛЫН ХУУРАМЧ ЗАРДАЛ БИЧИЖ ХУУРАМЧ ТАЙЛАН БАТЛУУЛСАН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЗАРЖ АШИГ ОЛОХ ГЭСЭН ЧЕНЖҮҮД ОЛОН БАЙНА ГЭХЭДЭЭ ИЙМ ЛИЦЕНЗҮҮДИЙН ИХЭНХИ НЬ ЭРХ МЭДЭЛТЭН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИУДАД БАЙДАГ УЧИР ТЭДЭНД ҮЙЛЧИЛДЭГ БУЮУ ХАХУУЛЬ АВСАН ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭЭ ДАРАМТЛАН АРГА ТАСРАХАД НӨХӨН ТӨЛБӨРИЙН МӨНГИЙГ МОНГОЛ УЛСААС ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС ГАРГУУЛЖ АВАХААР ИХ САНААРХАЖ БАЙНАУЛСЫН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙЖ ТОДОРХОЙЛСОН ИЛРЭЛ ОРД ДЭЭР БАЙГАА ЛИЦЕНЗҮҮДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР УЛС БУЦААН АВАХ ХЭРЭГТЭЙ ТИЙ

Avatar

Зочин 2010-03-29 127.0.0.1

Bat- Erdene avarga tanid Mongoliin ard tumnii omnoos bayar hugye Mongol ulsiin 2 saya irgen harin heden eh ornoo zaragchid baigal ehee sendiilgegchided nohon olgovor tolno gene uu Arai davarch baina

Avatar

www.Poker123.mn 2010-03-29 127.0.0.1

wwwPoker123mn — togol orsold naiz nohodtei bol hojson zoosooroo beleg ilgee zar yavuul

Avatar

YOUTUBE: Оюу Толгойн луйвар 2010-03-29 127.0.0.1

YOUTUBE Оюу Толгойн луйвар

Avatar

eh ornoo hairlaachee 2010-03-29 127.0.0.1

Alt mungu gevel nudee uhaad uguhnuu Mongoliin hoich ued tsever us eruul baigali heregtei tiim yum yarihdaa tulval ta nariin suitgesen baigaliin nuhun tulburt buh hurungii chine avaad ur udmaar chine bool bolgono shuu
margaashaa hardaggui malnuudaa

Avatar

freecallmn 2010-03-29 127.0.0.1

Hizgaargui yarih erh chelee www Freecall mn

Avatar

Зочин 2010-03-29 127.0.0.1

2 saya bishee 2 terbum dollar

Avatar

tum 2010-03-29 127.0.0.1

ямар хамаатай юм тэр 2сая доллорыг нь өгөөд уух устай эрүүл газартай байвал болоош дээ

Avatar

Зочин 2010-03-29 127.0.0.1

Ìîíãîë óëñûí íýãäñýí òºñºâ 2 ñàÿ àì äîëëàðòàé òýíöäýã ãýíý ¿¿ Ýíý ñýòã¿¿ë÷ ýð¿¿ë áàéíàà óó ýñâýë èéì àð÷ààã¿é ìýäëýãã¿é íýãýí ¿¿ Íààä çàõûí òîîíû ó÷ðûã îëîõã¿é áàéæ áèòãèé èíãýæ ñýòã¿¿ë÷èéí ìýðãýæëèéí íýð õ¿íäèéã áàëëàæ áàéãàà÷

Avatar

Зочин 2010-03-29 127.0.0.1

Ìîíãîë óëñûí íýãäñýí òºñºâ 2 ñàÿ àì äîëëàðòàé òýíöäýã ãýíý ¿¿ Ýíý ñýòã¿¿ë÷ ýð¿¿ë áàéíàà óó ýñâýë èéì àð÷ààã¿é ìýäëýãã¿é íýãýí ¿¿ Íààä çàõûí òîîíû ó÷ðûã îëîõã¿é áàéæ áèòãèé èíãýæ ñýòã¿¿ë÷èéí ìýðãýæëèéí íýð õ¿íäèéã áàëëàæ áàéãàà÷

Avatar

Зочин 2010-03-29 127.0.0.1

Ийм үндэслэлээр лицåнз цуцлахад нөхөн төлбөр төлөхгүй ээ

Avatar

ЛЕНИН 2010-03-29 127.0.0.1

Бат Эрдэнэ бөхөө барилдаад байж байхгүй улс төрд гарч ингэж гай болж байх гэж дээ Тэр усны сав ой мод хамгаалах хууль нь уул уурхайн компаниудад л үйлчлэх харин машинаа год оруулж зогсоод угаах иргэдэд эсвэл мод хулгайгаар огтлох иргэдэд үйлчлэхгүй шүү дээ

Avatar

Bilgee 2010-03-29 127.0.0.1

2 saya 2 terbumiin yalgaag meddeggui bolovsrolgui humuusee halaachee tanaih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж