“Uvertura” хамтлаг “Өнө мөнх орон”

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

“Uvertura” хамтлаг “Өнө мөнх орон”

“Uvertura” хамтлагийн “Өнө мөнх орон” дууны клип үзэгчдээс өндөр үнэлгээ авч байна. Нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” аялгуунд, яруу найрагч Л.Өлзийтөгс гайхалтай шүлэг бичиж “Uvertura” хамтлагийнхан дуулж, амьдруулсан байна.

“Uvertura” хамтлаг “Өнө мөнх орон” дууны клипийг энд дарж үзнэ үү.

“Өнө мөнх орон” дууны үг

Та зүрхэнд мөнх…
Тэв тэнүүн нутаг минь
Тэртээ алсад хөхрөх
Тэгш дүүрэн тэнгэр минь
Тэнгэр минь…

Та харцанд мөнх…
Цэв цэнхэр нутаг минь
Цээжний гуниг арчих
Цэвэр ялдам салхин минь
Салхин минь…

Та зүрхэнд мөнх…
Харцанд мөнх…
Зүүдэнд ч мөнх…

Хүүгээ дуудсаар…
Алсаас уулсаараа
Аниргүйхэн талаараа даллана
Хүрээд ир гэж аав шиг дуудна
Хүүг минь өршөө гэж ээж шиг хурайлна
Эх орон…

Дуулсан ч санагдах юм аа..

Та сэтгэлд минь…
Энх саруул нутаг минь
Эвийн хайраар ивээх
Ээжийн дүр шиг мөнх орон
Мөнх орон…

Мөнх орон…

Мөнх орон…
Эх орон минь…

М.Анир

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж