
Зочид буудлын нэг өрөөнд ногдох дундаж орлого өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 329.9 мянган төгрөг буюу 7.1 хувиар өссөн байна. Гурав болон түүнээс дээш одтой буудлын хувьд 1406.9 мянган төгрөг буюу 13 хувь, хоёр одтой буудлынх 1217.3 мянган төгрөг буюу 34.3 хувь, энгийн буудлынх 256.9 мянган төгрөг буюу 10.2 хувиар мөн өсчээ.
Зочид буудлаар үйлчлүүлэгчдийн 75 хувь нь Монгол Улсын иргэд, 25 хувь нь гадаадын иргэд байна. Нэг зочид буудалд дунджаар 1087 зочин ногдож, нэг зочин дунджаар 1.7 хоног байрласан байна. Нэг зочноос орсон орлого дунджаар 78 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 мянган төгрөг буюу 2.3 хувиар буурчээ.
Д.Цээнэ