Бид
өмнөх нийтлэлүүддээ хэд хэдэн сэдвийг хөндсөн тухай та бүхэн санаж
байгаа болов уу. Тухайлбал: Минамото ба Чингис хаан, Японы эх газрын
бодлого. Одоо энд яригдах сэдэв маань дээрх хоёр нийтлэлтэй маш нарийн
холбоотой юм.

Япончууд эх газрын бодлогыг
авч хэрэгжүүлэх болсон шалтгаануудын заримаас дурьдвал нээлттэй улсын
бодлого болон америк европын зүгээс азийн орнууд руу авч хэрэгжүүлсэн
бодлогууд байсан гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа болов уу.
Мээжийгийн
шинэчлэлээс хойш Япон хэлний үгийн санд Монгол гэдэг үг хоёр утга санаагаар орж
ирсэн байна. 1-рт 19-р зууны шинжтэй улс төрийн газар зүйн колончилолын бүс нутаг, 2-рт
барууны орны зүгээс азийг үзэх үзлийн нэг хэсэг. 2-р утгын тухайд дэлгэрүүлэн
хэлбэл Япон улс барууны оронтой харьцаж эхэлсэнээр тэдгээр улс оронд өөрсдийг
нь шар арьстан буюу Монгол гаралтай үндэстэн хэмээн үздэг тухай олж мэднэ[1].