
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс хойш Төв аймаг руу мордож, ургацын баярт оролцохоор болжээ. Тус аймаг энэ намар аймгуудтай харьцуулахад хамгийн их ургац хураагаад байгаа юм. Нэг га-гаас 16 центнер ургац хураасан нь аймгуудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт ажээ. Монгол Улсын Засгийн газраас гурван жилийн өмнө “Атар газар эзэмших III аян”-ыг эхлүүлж байсан юм. Аяны үр дүнд Монгол Улс энэ жилээс эхлэн дотоодынхоо нөөцөөр гурилынхаа хэрэгцээг 100 хувь хангах боломжтой болсны зэрэгцээ төмс, хүнсний ногоогоо өөрсдөө тариалж, бусдын гар харахааргүй болж чадсан юм. Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ жил 350 мянган тонн үр тариа хураан авна гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байсан ч тариаланчид үүнийгээ давуулан биелүүлж, 370 мянган тоннд хүргэсэн юм.
Г.Дарь