Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Амттай амьдрал

 Би
ер нь хоол хийх дургүй л дээ. Дургүй гэж дээ. Яг үнэнийг хэлэхэд хийж
чаддаггүй юм. Уул нь ч хийе гээд нэг эхэлбэл бас ч хүн идэхээр юм хийх
нь ч хийнэ л дээ. Гэхдээ дургүйд хүчгүй гэдэг байхаа. Өөрөө төдийлэн
хүсдэггүйгээс гадна олон хоолны жор сайн мэдэхгүй ээ. Харин өөрийн
амьдралаар, өөрөөрөө нэг сайхан хоол хийх гээд зав гарахгүй гүйгээд
байгаа юм. Аав ээжийн өгсөн, ах эгчийн бэлэглэсэн, багш нарын харамгүй
сургасан за тэгээд амьдралаас өөрөө олсон гээд олон бүтээгдэхүүн надад
байнаа. Бүгдийг нийлүүлж байгаад “Амьдрал” гэдэг нэртэй сайхан хоол
хийж, олон хүн өгөх юмсан гэж бодох юм. Хүмүүс амтархан идэх байх даа.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж