Хүүхэд мансуурч байгаад амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Хүүхэд мансуурч байгаад амиа алджээ

Баянгол  дүүргийн нутаг дэвсгэрт 14 настай хүүхэд мансуурсны улмаас амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Талийгаач тус дүүргийн нэгэн дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид болох Б, Ц, Х нартай нийлж,  мансуурах зорилгоор дэлгүүрээс нэг ширхэг газ худалдан авч, мансуурснаас иргэн Б амиа алдсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт 14 настай таван хүүхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрны хонгилд 250 граммын савтай ягаан өнгийн бодис үнэртэн мансуурч байсныг хөдөлгөөнт эргүүлийнхэн саатуулсан хэрэг гарсан юм. Уг хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж