Олимпийн аварга Ким Юү На дэлхийн аварга цолоо Японы залуу тамирчинд алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга Ким Юү На дэлхийн аварга цолоо Японы залуу тамирчинд алдлаа

Японы залуу тамирчин Мао Асада олимпийн аварга Ким Юү Наг ардаа орхиж, уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медаль хүртлээ. Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн 19 настай Мао Асада 2008 оны дэлхийн аваргад тэргүүлж байсан ба ийнхүү дэлхийн хошой аваргаар өргөмжлөгдөж байгаа юм. Асада тэмцээний богино үзүүлбэрт 68.08 оноогоор хоёрдугаарт бичигдсэн бөгөөд шийдвэрлэх чөлөөт үзүүлбэрээ ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч Рахманиновын “Москвагийн хонх”  аялгуунд ямар ч алдаа гаргалгүй, уран чадварлаг хийснээр шүүгчдээс 129.50 оноо авч, нийт дүнгээр 197.58 оноогоор аваргын алтан медалийн болзол хангажээ. Харин БНСУ-ын уран гулгагч Ким Юү На 190.79 оноогоор мөнгөн медаль хүртсэн бол Финляндын тамирчин Лаура Леписто 178.62 оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж