Улаанбаатарт 3-5 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 3-5 хэм дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруунхойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд  түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Цэцэнхайрхан уул, Булнайн нуруугаар 7-12 градус хүйтэн, Дорнод монголын тал нутгаар  2 градус хүйтнээс 3 градус дулаан,  говийн бүс нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан  байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус  хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж