Булган сумынхан спортын шилдгүүдээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.28-нд нийтлэгдсэн

Булган сумынхан спортын шилдгүүдээ тодрууллаа

Сарын өмнө чуулга уулзалтаа хийж байсан Дорнод аймгийн Булган сумынхан өнөөдөр спортын шилдгүүдээ тодрууллаа. Тус сумын Нутгийн зөвлөл болон Оюутан залуучуудын холбооноос  хамтран, нутгийн, уугуул суугуул иргэдийн дунд сагсан бөмбөг,  мөн холын зайн шидэлтийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан юм. Сагсан бөмбөгийн тэмцээнд Б.Соёлчхүү ахлагчтай баг 1-р байр, Б.Хангайноров ахлагчтай баг 2-р байр, Б.Аажимзоригт ахлагчтай баг 3-р байр тус тус эзэлсэн бол 3-ын зайн шидэлтийн тэмцээнд Н.Түвшинтөгс, Б.Мөнхбадрах, Б.Энхмандах нар эхний гурван байрт орлоо. Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж Булган сумын нутгийн зөвлөлийн дарга, Сангийн сайдын зөвлөх Д.Цогтбаатар хэлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж