Хятадуудын хэргийг хянах хугацаа дуусч байна

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Хятадуудын хэргийг хянах хугацаа дуусч байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан хятадууд үймээн дэгдээж, шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг зодож хүнд гэмтээсэн  хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлээд байгаа. Уг хэргийг хянах ажиллагаа өнгөрсөн тав дахь өдрөөр дуусгавар болсон байна. Хэргийг  нийслэлийн Прокурорын газраас  Дээд шүүхээр харьяалал тогтоолгож  шүүх рүү шилжүүлэх аж.  Дашрамд дурдахад БНХАУ-ын дээрх таван иргэн  “Ганц худаг” дахь урьдчилан саатуулах төвөөс батлан даалтад гараад нэг сар болж буй гэнэ.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж